World Vision Монгол улс
article • Thursday, April 20th 2017

Монголчууд Монголчууддаа гала тоглолт тун удахгүй

Share Tweet Share

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүүхдийн сайн сайхны чиглэлээр нөлөөлөл, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хандивлагч нарынхаа дэмжлэгтэйгээр Монгол улсын 16 аймаг, 6 дүүрэгт 60.000 гаруй хүүхэд болон тэдний гэр бүл, орон нутагт хийж ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бусад улс орнуудын нөхцөл байдал хүндэрсны улмаас тусламж, санхүүжилт харьцангуй багасаж байгаа боловч ядуурал болон хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал монгол улсад хэвээр байсаар л байна. Иймээс бид Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдээ дотоодын эх үүсвэрээр хангах зорилго тавин “Монголчууд Монголчууддаа” аяныг эхлүүллээ.


Энэхүү аяны эхний алхам болгон Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас “М2М хандивын гала” тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тоглолтын зорилго нь Төв аймгийн Сүмбэр суманд оршин суух өрх толгойлсон эмэгтэй н.Лхагвасүрэнгийн туслах юм. Тэрээр бамбайн хорт хавдартай бөгөөд Улаанбаатар хотод оёдлын цехэд ажиллаж эмчилгээний зардлаа олдог бөгөөд түүний дунд хүү нь хурдан мориноос унасны улмаас хараагүй болоод одоогоор 129 дүгээр тусгай сургуульд гэрээсээ хол ганцаараа суралцаж байна. Тоглолтоос олсон орлогоор бид тэдний гэр бүлийг халуун ам бүлээрээ нэгэн дээвэр дор амьдрах боломжийг олгохоос гадна түүнийг оёдлын цехтэй болгон тогтмол орлоготой болох эх үүсвэрээр хангана. Үүнээс гадна эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх буюу тэдгээр хүүхдүүдэд авьяасыг хөгжүүлэхэд энэхүү тоглолтын орлогын тодорхой хувь зарцуулагдах болно.

Энэхүү тоглолтонд Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын алдартнууд болох СТА Бичүү, Лемонсын Одноо, Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна.

Тус тоглолт нь дөрөвдүгээр сарын 27 ны өдөр ONE EVENT hall-д зохион байгуулагдана.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг

80002404, 99785009 утаснаас лавлана уу!

Емайл: atar-erdene_bayar@wvi.org

 


Featured image:

Share Tweet

Related Stories