Дархан ОНХХ-ийн хүүхэд бүрийн төлөөх 15 жил

Monday, November 14, 2016

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дархан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр нь 2002 оноос урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн эрүүл ахуйн мэдлэгийг сайжруулах, өсвөр үеийнхнийг амьдрах ухаанд сурган, боловсролыг хүүхэд бүрт тэгш олгох, хүүхдийг хүчирхийлэл болон аливаа эрсдэлээс хамгаалах, өрхийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж ирсэн.